School Police

Үйлчилгээний нөхцөл

Terms of Service

Хүчин төгөлдөр болсон огноо: 2026-11-14 · Хувилбар: 1.0


1. Бид хэн бэ, энэ юу вэ

Alphafox Solution LLC (цаашид «платформ») нь School Police гар утасны апп, вэб сайтыг ажиллуулдаг. Платформ нь Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулийн гадаа эцэг эхийн school police-ийн ээлжийг орлон гүйцэтгэх ажилтан захиалах зуучлалын үйлчилгээ юм.

Платформ нь ажил олгогч БИШ. Ажилтан нь бие даан үйлчилгээ үзүүлэгч; платформ нь захиалагч, ажилтан хоёрыг холбож, төлбөрийг түр хадгалж, маргааныг шийдвэрлэдэг.

2. Бүртгэл

Утасны дугаараар бүртгүүлнэ. Дугаараа баталгаажуулахдаа апп-д гарсан кодыг өөрийн утаснаас заасан тусгай дугаар руу мессежээр илгээнэ (мессежийн төлбөрийг таны оператор тооцно). Дараа нь 6 оронтой PIN тогтоож, цаашид түүгээр нэвтэрнэ. PIN-ээ бусдад хэлэхгүй. Та өгсөн мэдээллийнхээ үнэн зөвийг хариуцна. Данс нь хувь хүний — бусдад шилжүүлэхгүй.

Ажилтны дансанд иргэний үнэмлэхний баталгаажуулалт заавал (L1).

3. Захиалга ба төлбөр

4. Цуцлалт ба буцаалт

Цуцлалтын нөхцөл, хугацаа, суутгалын хувь нь Цуцлалтын журам-д бүрэн бичигдсэн бөгөөд энэ нөхцөлийн салшгүй хэсэг юм.

Товчоор: ажил эхлэхээс эрт цуцалбал бүтэн буцаалт; ойртох тусам суутгал нэмэгдэнэ; ажилтан ирээгүй нь нотлогдвол захиалагчид бүтэн буцаалт.

5. Талуудын үүрэг

Захиалагч: - Хүүхдийн нэр, анги, онцлогийг үнэн зөв оруулна. - Ажиллах цэг, цагийг тодорхой заана. - Ажилтантай хүндэтгэлтэй харилцана.

Ажилтан: - Товлосон цагт заасан цэг дээр биечлэн ирнэ; өөр хүн орлуулахгүй. - Ирц, ажлын явц, дуусгалтын нотолгоог апп-аар өгнө. - Хүүхдийн мэдээллийг зөвхөн тухайн ажилд хэрэглэнэ; гуравдагч этгээдэд дамжуулахгүй. - Сургуулийн дотоод журмыг дагана; холбоо барих хүн нь жижүүр.

Хоёр тал: - Платформоос гадуур шууд тохиролцож төлбөр хийхийг хориглоно. - Чат нь зөвхөн тухайн захиалгын зорилгоор.

6. Хориглох зүйл

Зөрчил илэрвэл данс түдгэлзүүлэх, хаах хүртэл арга хэмжээ авна. Эскроуд байгаа мөнгө нь маргааны журмаар шийдвэрлэгдэнэ.

7. Үнэлгээ ба сэтгэгдэл

Ажил дууссаны дараа талууд бие биеэ үнэлнэ. Үнэлгээ нь үнэн, тухайн ажилтай холбоотой байх ёстой. Доромжилсон, хамааралгүй сэтгэгдлийг платформ нуух эрхтэй; нуусан тохиолдолд шалтгааныг бүртгэнэ.

8. Маргаан

Маргааныг эхлээд платформын дотоод журмаар шийднэ: хоёр талын тайлбар, байршлын пинг, зураг, чатын түүхийг үндэслэнэ. Шийдвэр нь эскроу дахь мөнгийг хуваарилна.

Дотоод журмаар шийдэгдээгүй маргааныг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу Монгол Улсын шүүхэд, харьяаллын дагуу шийдвэрлэнэ.

9. Хариуцлагын хязгаар

Платформ нь зуучлагч тул ажилтны үйлдэл, эс үйлдлээс үүдсэн хохиролд тухайн захиалгад захиалагчийн төлсөн дүнгээс хэтрэхгүй хэмжээнд хариуцлага хүлээнэ. Энэ хязгаар нь хуулиар хязгаарлахыг хориглосон хариуцлагад (санаатай үйлдэл, ноцтой болгоомжгүй байдал) хамаарахгүй. Платформ нь дараах зүйлд хариуцлага хүлээхгүй: - Талуудын платформоос гадуур хийсэн тохиролцоо. - Байгалийн давагдашгүй хүчин зүйл, цахилгаан, сүлжээний тасалдал. - Гуравдагч этгээдийн (төлбөрийн байгууллага, SMS, сүлжээ) үйлчилгээний тасалдал.

Хүүхдийн аюулгүй байдал: платформ нь ажилтныг баталгаажуулдаг ч эцэг эхийн хяналтыг орлохгүй.

10. Нууцлал

Хувийн мэдээлэл боловсруулалтыг Нууцлалын бодлого зохицуулна.

11. Нөхцөл өөрчлөгдөх

Нөхцөлийг өөрчилбөл апп дотор мэдэгдэж, дахин зөвшөөрөл авна. Өмнөх хувилбарууд, таны зөвшөөрөл өгсөн огноо бүртгэгдэнэ.

12. Холбоо барих

Alphafox Solution LLC · Апп доторх Тусламж хэсгээр хүсэлт илгээнэ · https://schoolpolice.product.mn